로고
새문안교회
+ Сэ Мүн Ан чуулган
Сэ Мүн Ан чуулган 1887. 9.27ны мягмар гараг орой Ондовүд H.G.Underwood
илгээлтийн эзэн солонгост ирж хамгийн анхны ахлагчдын чиглэлийн чуулганыг тарьсан. Сөүл хотын жондун хэсэгт нэгэн айлын гэрт усан баталгаа хүртсэн 14 хүний хамт Ондовүд H.G.Underwood пастор нэгэн хүнд усан баталгаа хүртээх ёслол хийн мөн 2 хүнийг ахлагчаар томилсон нь солонгос газарт анхны Христийн зохион байгуулалттай чуулганы түүх эхэлсэн билээ. Чуулган анхандаа нэгэн айлын байранд хүндэтгэл мөргөлөө хийж байгаад хүмүүсийн тоо олшроод ирэх үед одоогийн хотын банкны байранд мөргөлөө хийж 1910. 5 сард өөрийн барилгаа барьж эхэлсэн.


Сэ Мүн Ан чуулган нь гадагшаагаа Сөүл
болон Кёнги дүүрэгт чуулган эхэлж анхны
ээж чуулганы үүргийг гүйцэтгэж байлаа.
1904 оны Сэ Мүн Ан чуулганы итгэгчдээс
төрсөн нэгэн ахлагч Сун Сүн Мён гэгч ахлагчаар
томилогдон чуулганы хил хязгаарыг тэлэх шинээр
чуулган эхлэх ажлыг хурдацтай сайн хийж байв.
1910 оны үед солонгос улсын анхны 7 пасторын нэг
Со Гён Жуг үйлчлэлийн пастороор томилсоноор
дотоод үйл ажиллагаа хүчтэй болсон.
1920 онд Сэ Мүн Ан чуулганы туслах, ахлагч байсан
Ча Жэ Мёныг  анхны солонгос ахлах пастороор
томилсон нь магтаал хүндэтгэл мөргөл дотоод
үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж өсөв.
1944 онд шинэ томилогдсон Ким Ён Жү пасторыг
удирдамжийг гол хүч болгон хөгжиж байсан
Сэ Мүн Ан чуулган нь 6.25 нд дайны хөлд
нэрвэгдэн хойд урд гэж хуваагдсан тэр л хэцүү үеийг мөн туулж байв.


1955. 12 сар 4дэх удаагийн ахлах пастороор 
Ган Шин Мён пасторыг томилсоноор дотооддоо
сэргэлт ирж гадагшаагаа үе шат ахиж байв.
1967 онд Ондовүд H.G.Underwood ын дурсгалт
үйл ажиллагаа гүйцэтгэгдэн хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн сайн дурын үйлчлэлүүд бий болж , хотыг хөгжүүлэх хөдөлгөөн аян зохиосоноор олныг хамарч хүмүүсийн тоо мөн хурдацтай өссөнөөр 1972 оны 11 сард одоогийн мөргөлийн танхимыг барьж 1973 онд  “Сэ Мүн Ан цуглаан 85 онд”гэсэн төлөвлөгөөг хэвлэн гаргасан.


1981оны 4сард 5дах ахлах пастороор Ким Дун Иг пастор томилогдон 1994онд “Сэ Мүн Ан цуглаан 100 жилд”гэсэн төлөвлөгөөг хэвлэн гаргасан. Оросын Влодивостокт библийн сургууль 1996онд, Тайланд улсад  Солонгос-Тайландын сайн мэдээний төв1998онд тус тус байгуулан гадаад орнуудад сайн мэдээний үйлчлэл төлөвлөгдөж эхэлсэн. 2000 оны 9 сард 6дах ахлах пастороор И Сү Ён пастор томилогдоноор Сэ Мүн Ан цуглааны багш нарыг бэлтгэх боловсролын хэсэг, Сэ Мүн Ан цуглааны мэргэжлийн уйлчлэлийн сургалтын хэсэг 2007онд , Сэ Мүн Ан Академи 2009 онд дэд бүтцийг хөгжүүлсэн.


Сэ Мүн Ан чуулган үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэ газар хамгийн түрүүнд хийх зүйлс нь “сайн мэдээг дамжуулах” үйлсийн үндэсийг тарих, илгээлтийн халуун сэтгэл, чуулганы нэгдэл ба солонгос улсын хөгжилийн түүхэнд хариуцлагатайгаар дуудагдсан солонгос улсын бүх ахлагчдын чуулганы ээж цуглаан юм
로고
SAEMOONAN PRESBYTERIAN CHURCH
Saemoonan Church : Main number 02-732-1009
Main/General Office: 1st floor, Midopa Kwangwhamoon Building, 47 Sejong-daero 23 gil, Jongno-gu, Seoul, Korea 110-061
Main/General Office: 732-1009 FAX : 733-8070
COPYRIGHT(C) 2015 SAEMOONAN All Rights Reserved.